Tuesday, December 11, 2012

ЭБ-3 эх барихын улсын шалгалт


Батлав: Сургалтын албаны дарга                                              Ш.Шатар /Ph.D/

Эх барихын III дамжаа 1-р улиралд оюутнуудаас авах
улсын шалгалтын асуулт
2012.12.03
1.    НҮЭМ-ийн шинжлэх ухааны судлах зүйл, хөгжлийн товч түүх
2.    НҮЭМ-ийн тусламж, төрөх тасгийн зохион байгуулалт
3.    Эмнэлгийн багаж, материалыг ариутгах, хүлээн авах журам
4.    Гар ариутгах, угаах арга техник
5.    Гадна бэлэг эрхтэний анатоми, физиологийн онцлог, нэршил
6.    Дотор бэлэг эрхтэний анатоми, физиологийн онцлог, нэршил
7.    Эмэгтэйн амьдарлын үе шатууд, онцлог
8.    Биений юмны мөчлөг, өндгөвч болон умайд явагдах мөчлөгт процесс
9.    Үр тогтолт, үр хөврөлийн хөгжлийн үе шатууд
10.  Ургийн толгойг судлахын ач холбогдол, ургийн толгойн хэмжээс, зулай, заадас
11.  Аарцаг ясны бүтэц, судлахын ач холбогдол, эмэгтэй эрэгтэй аарцгийн ялгаа
12.  Их бага аарцаг, бага аарцгийн хэмжээсүүд
13.  Аарцаг хэмжих арга техник, нэршил, хэвийн хэмжээсүүд
14.  Үтрээнээс наац авч шинжлэх, үтрээний цэвэршилтийн зэргүүд
15.  Жирэмсэний шинж тэмдэг, оношилгоо
16.  Жирэмсэн эмэгтэйн бие махбод, эрхтэн тогтолцоонд гарах физиологийн өөрчлөлтүүд
17.  Жирэмсэн эмэгтэйг үзэж шинжлэх,
18.  Төрөх хугацааг тодорхойлох аргууд
19.  Жирэмсэн үед илрэх аюултай шинж тэмдэгүүд, жирэмсэн үеийн хооллолт, хувцаслалт, зөвлөгөө өгөх
20.  Хэвийн жирэмсний хяналт, үзлэг, шинжилгээ, зөвлөгөө
21.  Өртөмтгий жирэмсний хяналт, үзлэг, шинжилгээ, зөвлөгөө
22.  Умай дахь ургийн байрлал, түрүүлэлт, нуруулалт, янз
23.  Леопельдийн 4 барилаар хэвлийг тэмтрэх
24.  Эх барих, эмэгтэйчүүдийн практикт хэрэглэгддэг багажууд, зориулалт, нэршил
25.  Төрөлтийн тухай,  үе шат, хөөх хүч, төрөлт үүсэх шалтгаан
26.  Төрөлтийн биомеханизм, дагз түрүүлсэн урд янзтай төрөлтийн биомеханизм
27.  Төрөлтийн биомеханизм, дагз түрүүлсэн арын янзтай төрөлтийн биомеханизм
28.  Төрөгч эхийг хүлээн авах, төрөлтийн түүх нээх
29.  Төрөлтийн түүх нээх, хөтлөх
30.  Эх барихын дотуур үзлэг хийх, умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдсэнийг үнэлэх
31.  Төрөлтийн I үе, ангилал, эх ургийг хянах, асаргаа, сувилгаа
32.  Партограмаар эх, ургаг, төрлөгийн явцыг хянах, хөтлөх
33.  Төрөлтийн II үеийг удирдах арга техник, хярзан хамгаалалтыг хэрхэн үзүүлэх вэ?
34.  Нярайд үзүүлэх анхны тусламж, нярайг Апгарын баллаар үнэлэх
35.  Төрөлтийн III үеийг идэвхитэй аргаар удирдах, ихэсийг шалгах
36.  Төрсний дараах эхийн биед гарах физиологийн өөрчлөлтүүд
37.  Төрсний дараах үед эхэд үзүүлэх асаргаа, сувилгаа, зөвлөгөө, төрсний дараа эхийн биед илрэх аюултай шинж тэмдэгүүд
38.  Нярайг эх барьж авах арга техник
39.  Ангир уураг, хөхний сүүний ач холбогдол, нярайг зөв хөхүүлэх
40.  Гүйцэд нярайн асаргаа, сувилгаа, зөвлөгөө өгөх
41.  Дутуу нярайн асаргаа сувилгаа, зөвлөгөө өгөх
42.  Дутуу төрөлт, шалтгаан, ангилал, шинж тэмдэг, оношилгоо, төрөлт удирдах арга техник, эх болон урагт гарч болох хүндрэл
43.  Илүү тээлт, шалтгаан, ангилал, шинж тэмдэг, оношилгоо, төрөлт удирдах арга техник, эх болон урагт гарч болох хүндрэл
44.  Аарцаг түрүүлэлт, шалтгаан, ангилал, оношилгоо, төрөлт удирдах арга техник, Цавъяновын I, II арга, эх болон урагт гарч болох хүндрэл
45.  Олон урагт жирэмсэн, шалтгаан, шинж тэмдэг, оношилгоо, төрөлт удирдах арга техник, эх болон урагт гарч болох хүндрэл
46.  Жирэмсний эрт үеийн гестоз шалтгаан, ангилал, эмнэлзүй, оношилгоо, бөөлжилтийн үед үзүүлэх тусламж, зөвлөгөө
47.  Преэклампсия /манас таталтын урьдал үе/-ийн хөнгөн хэлбэрийн үед илрэх шинж тэмдэг, оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө
48.  Преэклампсия /манас таталтын урьдал үе/-ийн хүнд хэлбэрийн үед илрэх шинж тэмдэг, оношилгоо, магнийн сульфатын стандарт эмчилгээ
49.  Эклампсия / манас таталт/-ын үед илрэх шинж тэмдэг, үзүүлэх яаралтай тусламж, магнийн сульфатын стандарт эмчилгээ
50.  Жирэмсэнтэй хавсарсан чихрийн шижин, эмнэлзүй, оношилгоо, төрөлт удирдах онцлог, жирэмсний хяналт
51.  Жирэмсэнтэй хавсарсан цус багадах эмгэг, эмнэлзүй, оношилгоо, төрөлт удирдах онцлог, жирэмсний хяналт
52.  Жирэмсэнтэй хавсарсан бөөр шээсний замын эмгэг, эмнэлзүй, оношилгоо, төрөлт удирдах онцлог, жирэмсний хяналт
53.  Жирэмсэнтэй хавсарсан артерийн даралт ихсэх өвчин, эмнэлзүй, оношилгоо, төрөлт удирдах онцлог, жирэмсний хяналт
54.  Жирэмсэнтэй хавсарсан зүрх судасны эмгэг, эмнэлзүй, оношилгоо, төрөлт удирдах онцлог, жирэмсний хяналт
55.  Төрөх хүчний сулрал, төрөлтийн I үеийн далд шатны удаашрал, эмнэлзүйд илрэх шинж тэмдэг, оношилгоо, авах арга хэмжээ
56.  Төрөлтийн I үеийн идэвхитэй шатны удаашрал, эмнэлзүйд илрэх шинж тэмдэг, оношилгоо, авах арга хэмжээ
57.  Төрөлтийн II үеийн удаашрал, эмнэлзүйд илрэх шинж тэмдэг, оношилгоо, авах арга хэмжээ
58.  Төрөх хүчний удаашралын үед мезопростол, окситоциноор сэдээх, эрчимжүүлэх заалт, тун хэмжээ, заалт, эсрэг заалт, гарч болох хүндрэл
59.  Төрөх хүчний удаашралын үед окситоциноор эрчимжүүлэх заалт, эсрэг заалт, гарч болох хүндрэл, анхан болон давтан төрөгчийн тун хэмжээ
60.  Зулбалт шалтгаан,  ангилал, эмнэлзүй, оношилгоо, үзүүлэх тусламж, хүндрэл
61.  Умайн гаднах жирэмслэлт, шалтгаан, ангилал, эмнэлзүй, оношилгоо, үзүүлэх тусламж
62.  Ихэс түрүүлэлт шалтгаан, ангилал, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, төрөлт удирдах
63.  Ихэс ховхролтын шалтгаан, ангилал, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, төрөлт удирдах
64.  Төрсний дараах үеийн цус алдалт, шалтгаан, ангилал, эмнэлзүй, оношилгоо, үзүүлэх тусламж
65.  Цус алдалтын дайрлага шалтгаан, ангилал, эмнэлзүй, яаралтай үзүүлэх тусламж үйлчилгээ
66.  Төрсний дараах халдвар, шалтгаан, ангилал, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ
67.  Умайн хүзүүний урагдал, шалтгаан, ангилал, эмнэлзүй, оношилгоо, үзүүлэх тусламж
68.  Ургийн ус хагалах заалт, нөхцөл,  арга техник, гарч болох хүндрэл
69.  Умайн хөндийг багажаар цэвэрлэх заалт, нөхцөл,  арга техник, гарч болох хүндрэл
70.  Умайн хөндийг гараар шалгах заалт, нөхцөл,  арга техник, гарч болох хүндрэл
71.  Ихэс гардах заалт, нөхцөл,  арга техник, гарч болох хүндрэл
72.  Хярзангийн урагдал, шалтгаан, эмнэлзүй, ангилал, урагдхаар завдсан шинж, хярзан сэтлэх заалт, арга техник
73.  Эхийг хагалгаанд бэлдэх, хагалгаанд оруулах заалт, хагалгааны ерөнхий зарчим
74.  Хагалгааны дараа эхэд үзүүлэх асаргаа, сувилгаа, зөвлөгөө
75.  Эх барихын практикт түгээмэл хэрэглэгддэг оношууд

No comments:

Post a Comment